
Сүүлийн жилүүдэд айл бүр хуучны том зурагтаа сольж LCD TV авах нь ихсэж байна. Энэ үед та ч гэсэн телевизороо солих гэж байгаа бол юуг анхаарах шаардлагатай талаар одоо танд дуулгая.
LCD телевиз гэдэг бол компьютерээс дутахааргүй үзүүлэлт, үнийн ялгаа асар ихтэй, маш чухал худалдан авалтын шийдвэр юм. Та 10, 15, 20 жил үзэх телевизээ сонгохдоо маш нарийн шинжиж судлаж авахыг зөвлөж байна. Юуны өмнө та LCD TV-ийг авахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай.
- Өнгөний нягтрал – Та зурагтныхаа өнгөний нягтралын талаар анхан шатны зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хар болон цагаан өнгөний нягтралаар нь зурагтны өнгийг тодорхойлдог ба та зурагтыг унтраагаад үзэхэд хэдий чинээ хар дэлгэцтэй байна төдийн чинээ хар өнгийг ялгаруулна гэсэн үг юм. Ингэхийн тулд та LCD TV-ийг маш гэрэлтүүлэг сайтай орчинд худалдан авах ёстой. Харанхуй орчинд байгаа LCD TV-ний өнгөний ялгарал гэрэлтүүлэгтэй орчноос мэдээж илүү гардаг бөгөөд жинхэнэ өнгөний ялгарлыг та харахын тулд маш гэрэлтүүлэг сайтай орчинд үзэж авах ёстой юм.
- Дүрс сэргэх хурд – Ихэнхи LCD TV 60 Hz-ийн дүрс дамжуулах хурдтай байдаг бөгөөд энэ нь төдийлэн хангалттай сайн биш гэж сүүлийн үед тооцогдоод байна. Спортын нэвтрүүлгүүд үзэх үед энэ нь танд маш сайн мэдрэгдэх ба та 120 Hz, түүнээс дээш дүрс дамжуулах хурдтай зурагтыг сонгох хэрэгтэй
- Өрөөний хэмжээ, зурагтын алслал – Та өөрийн өрөөний хэмжээ болон зурагт үзэх зайгаа сайн тооцоолж байж худалдан авалт хийх хэрэгтэй. Дэлгүүрт байгаа зурагт гэрт тань очиход ихэнхидээ төсөөлж байснаас тань өөр байдаг.
- Оролт – Сүүлийн үеийн Европ, АНУ-ын стандартын LCD телевизүүд нь бүгд хамгийн багадаа 3 ширхэг HDMI, VGA, S-Video, Audio Video болон USB оролтуудтай болсон бөгөөд эдгээр нь бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг төхөөрөмжүүдээс файлуудыг үзэхэд илүү хялбар болгож байгаа юм.
- Баталгаа – Таны худалдан авч буй зурагтны цаашдын олон жилийн найдвартай ажиллагааг хариуцах засварын төв бий эсэхийг мөн та нягталж үзээрэй.
Таны амьдралын тань тав тух, ая тухтай байдлын тань нэг чухал хэмжүүр болсон телевизийг сонгохдоо хэтэрхий хямд үнийг бус боломжийн үнэтэй боловч өндөр үзүүлэлт, чанар, баталгаатай барааг худалдан авахыг зөвлөж байна.
Дуртай зүйсдээ нэмье
Хадгалж авах
Найздаа илгээх
Уншигдсан: 1761
Сэтгэгдлvvд (0)

Сэтгэгдэл оруулах














