
Олонх эйкшн болон триллер кинонуудын сайн талын буюу эерэг дvрийн залууст бид дуртай байдаг, харин сєрєг дvрд бол мэдээж дургvй. Гэвч дандаа тийм байдаг билvv. Сєрєг дvрийн баатрууд ч бас бидэнд таалагдах vе байдаг. Тэд харгис хэрцгий, аймшигтай алуурчин, єєдгvй луйварчин этгээд байсан ч хамаагvй тvvний ямар нэгэн онцгой шинж чанар vзэгчдийн сэтгэлийг ер бусаар татаж, vзэн ядах басхvv шунан дурлах мэдрэмжийг тєрvvлж байдаг. Тэгвэл дараах жагсаалтаас та vзэгчдийн дийлэнх хувийн сэтгэлийг татаж чадсан сєрєг дvрийн шилдэг 10 баатартай танилцаж болох юм. Энэхvv 10 киноны сєрєг дvрvvдийг тодруулахад vзэгчдийн дунд судалгаа хийсэн байна.
![demolition-man-bad-guy [ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/x-man-bad-guy.jpg)
10. X Men цуврал киноны Magneto-гийн дvрийг Английн жvжигчин Ian McKellen бvтээсэн. Киноны гол сєрєг дvр тэрээр соронзонгийн татах хvчийг эзэмшсэн. Киноны багийнхан тvvнийг наснаас нь залуу харагдуулахын тулд нvvр хувиргалтыг чадмаг хийсэн.
![demolition-man-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/demolition-man-bad-guy.jpg)
9. Demolition Man киноны сєрєг дvрийн баатар Simon Phoenix-ын дvрийг Америкийн жvжигчин Wesley Snipes бvтээсэн. Бага температурт хєлдєлтийн байдалтай байсан догшин гэмт хэрэгтэн 2032 онд хєлдєлтийн байдлаас гарч сэрэх ба замдаа таарсан бvхнийг хєнєєдєг. Энэ дvрийг анх алдарт жvжигчин Jackie Chan-д санал болгож байгаад дараа нь Wesley-гээр сольсон нь vнэхээр азтай хэрэг болсон байна.
![training-day-bad-guys [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/training-day-bad-guys.jpg)
8. 2001 оны цагдаагийн сэдэвт Training Day киноны Alonzo Harris-ын дvрийг Америкийн жvжигчин Denzel Washington бvтээсэн ба энэхvv дvрээрээ Академийн шилдэг дvрийн шагнал хvртэж байсан билээ. Мєн MTV Movie Award-аас шилдэг сєрєг дvр гэсэн шагналыг ч мєн хvртсэн байна.
![con-air-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/con-air-bad-guy.jpg)
7. Кино сонирхогчдын дуртай киноны нэг Con Air-ын зартай гэмт хэрэгтэн Cyrus ‘Cyrus The Virus’ Grissom-ын дvрийг Америкийн жvжигчин John Malkovich бvтээсэн. Дээрэм хийсэн, хvн хулгайлсан, сvрдvvлэг, аллага гэсэн хэргvvдээр шоронд амьдралынхаа 25 жилийг єнгєрvvлсэн 39 настай энэ этгээд маш ухаантай нэгэн гэдгийг та сайн мэдэх бизээ.
![agent-smith-matrix-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/agent-smith-matrix-bad-guy.jpg)
6. Matrix киноны Agent Smith-ийн дvрээрээ алдартай британи-австрали гаралтай жvжигчин Hugo Weaving-ын энэ дvр нь киноны гол дvр Neo-гийн єрсєлдєгч. Харгис хэрцгий, єрєвдєх сэтгэлгvй ч шударга, чигч зорилготой тэрээр зайлшгvй байдал болон тохироон дээр анхаарлаа хандуулдаг. Хvчтэй vзэн ядах сэтгэлтэй тvvнийг вирустэй зvйрлэдэг.
![darth-vader-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/darth-vader-bad-guy.jpg)
5. Star Wars цувралын Darth Vader-ын дvрийн биеийг Английн жvжигчин David Prowse бvтээсэн бол дууг Америкийн жvжигчин James Earl Jones бvтээжээ. Киноны бараан талын гол баатар тэрээр орчин vеийн поп соёлын агуу жишээ юм.
![terminator-1-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/terminator-1-bad-guy.jpg)
4. Terminator 1 киноны Terminator-ын дvрийг Arnold Schwarzenegger бvтээсэн. Sarah Connor-ыг хєнєєхєєр программчлагдсан энэхvv киборг алуурчин киноны хоёр дахь хэсэгт эерэг талын баатрын дvрд тоглодог.
![joker-dark-knight-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/joker-dark-knight-bad-guy.jpg)
3. 2008 оны супер баатартай The Dark Knight киноны Joker-ын дvрийг Австралийн жvжигчин Heath Ledger бvтээсэн. Энэ хэрцгий гэмт хэрэгтэн Batman-ыг сvйтгэхийн тулд хэрэгтэй гэсэн бvхнээ хийдэг. Аймшигтай сорвиор зэрэмдэглэгдсэн нvvрнийх нь хэлбэр хачин гаж инээмсэглэлийг илэрхийлсэн энэ этгээдийн бас нэгэн онцлог нь “Why so serious?” гэсэн vг гэж хэлж болох юм. Жvжигчин Heath Ledger-ийн хувьд єєрийгєє дvрээ хангалттай сайн бvтээж чадаагvй байх вий гэсэн айдастай байсан ч vзэгчид тvvнийг vнэхээр сайн байсан гэсэн магтаалаар шагнасан байна.
![pulp-fiction-bad-guys [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/pulp-fiction-bad-guys.jpg)
2. Гэмт хэргийн сэдэвт Pulp Fiction киноны Vincent болон Jules нарын дvрийг жvжигчин John Travolta, Samuel L. Jackson нар бvтээсэн. Лос-Анжелесын дээрэмчдийн тvvхийн нэг хэсэг болсон энэ этгээдvvд хэдийгээр хvйтэн цустай алуурчингууд боловч тэдний харилцаа, хошигнол нь олон vзэгчдийг тааллыг хvлээсэн юм.
![hannibal-lecter-silence-of-the-lambs-bad-guy [ ajumn.com ] фото](/images/stories/kino-esreg dvr/hannibal-lecter-silence-of-the-lambs-bad-guy.jpg)
1. Silence of The Lambs киноны алдарт дvр Hannibal Lecter-ийн дvрийг Уэльсын нэрт жvжигчин Anthony Hopkins бvтээсэн. Гайхалтай сэтгэл судлаач, каннибалистик цуврал алуурчин туйлын ухаалаг, хvний сэтгэлзvйг маш сайн судалсан чадвараараа олон хvнд таалагддаг.















