
Кино урлаг бол дэлхийн хvн ардыг хамгийн ихээр байлдан дагуулсан урлагуудын нэг. єдєр бvр сая сая хvмvvс кино vзэж, тэр хэрээр єдєр бvр маш олон кино бvтээгдсээр байгаа. Киног бvтээгчид бvтээсэн киногоо тэдэн сая долларын хєрєнгєєр бvтсэн, эдэн сая долларыг киноны тєсєвт зарцуулсан гээд л мэдэгдэл хийцгээдэг. Тэгвэл маш олон тоглогчтой кино хийх тохиолдолд кино бvтээгчид тєсвєє хэрхэн хэмнэдэг болохыг харуулсан сонирхолтой фото багцыг эрхэм уншигч таны ємнє дэлгэж байна.
Том гэгчийн цэнгэлдэх хvрээлэнд сууцгаан єрсєлдєєнтэй, сонирхолтой тэмцээн vзэн уухай хадаах олон мянган vзэгчийн дундаас холын суудалд суусан хvмvvсийн нvvр царай, vйл хєдлєл тийм ч тод ялгарч харагдахгvй нь тодорхой. Мэдээж хэрэг томоос том цэнгэлдэх хvрээлэнг тvрээсэлж, суудал бvрийг хvнээр дvvргэвэл чамгvй мєнгє урсана гэдэг нь ойлгомжтой. Тиймээс кино бvтээгчид холын суудлын vзэгчдийг vлээдэг резин хvvхэлдэйнvvдээр орлуулдаг байна. Сэтгэж, сэдэж, чадаж л байвал болохгvй гэх газаргvй шvv дээ.





























